Үндсэн цэс
Чөлөөт чат
MP3

Санал асуулга
Сайтын талаар
Нийт үнэлгээ: 437
Онлайн ТВ
TV5 мэдээ
Цагийн хүрд
TV9 мэдээ
Видео сан
Дуу хөгжим
Зургийн сан
M-Радио

Та бүхэндээ ирж буй шинэ ондоо, ажилд чинь амжилт, амьдралд чинь аз жаргал, эрүүл энx сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! www.Holboos.ucoz.com
Нүүр » Нийтлэл » Нийтлэл

Монгол улс хөгжлийн ээлжит гайхамшиг уу?
2009/11/11, 8:04 PM
Finance Asia" сэтгүүлийн шинэ дугаарт Дэниэл Инманы ийм гарчигтай нийтлэл хэвлэгдсэнийг орчуулан хүргэж байна.

Монголд сүүлийн үед гарсан ахиц энэхүү бөглүү орон гайхамшигт нөөц бололцоогоо ашиглан хөгжих үүд хаалгаа нээсэн гэдгийг харуулж байна.  

Уул уурхайн томоохон ганц гэрээг үсэглээд араас нь нэлээд олныг байгуулахаар завдаж буй Монгол улс сансрын хурдаар урагшлах үе шатныхаа босгон дээр байх шиг. Хүн ам цөөтэй хэрнээ байгалийн баялгаар арвин энэ орныг олон хүн Бруней юм уу, Арабын нэгдсэн эмирт улстай зүйрлэх болов. 

"Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ өсөлтөөр өнгөрсөн арван жилд Катар улс Хятадаас илүү хурдацтай байсан шиг дараагийн арван жилд Монгол улс энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлэх боломжтой" гэж Монголын гурван том банкны нэг "Голомт" банкны гүйцэтгэх захирал Жон Финиган ярьж байна.

Сүүлийн зургаан жилд тус улсын ДНБ-ий өсөлт жилд дунджаар 8.6 хувьтай байгаа юм. Финиганы үзэж буйгаар 2020 он гэхэд тус улсын ДНБ 67 тэрбум ам. долларт хүрч 2008 оныхоос хамгийн даруу тооцоогоор даруй 14 дахин өсөх төлөвтэй аж.
 
Энэ тооцоо дэндүү үнэмшилгүй санагдавч, Финиган ийм огцом өсөлтийн гэрч явсан хүн. Тэрээр 70-аад оны эхэнд дөнгөж хар алтнаасаа ашиг олж эхэлсэн Арабын нэгдсэн эмирт улсад ажиллаж байжээ.

Нефтийг даган мөнгө олгойдож эхлэхэд Арабын нэгдсэн эмирт улсын эдийн засаг огцом өссөн байдаг: 1973 оны 2.8 тэрбум ам. доллараас ДНБ нь ойролцоогоор 100 дахин өсч  2008 он гэхэд 262 тэрбум ам. долларт хүрчээ. Финиган цааш нь ярихдаа, "Тэр үед миний алдсан цорын ганц зүйл бол би Катарын эдийн засгийн өсөлтийг тийм огцом байна гэж тооцоолж чадаагүй юм" гэв. Тийм огцом өсөлт одоо Монголд давтагдах нь.

Монгол орон эрдэс минералаар хэр зэрэг баян болохыг төсөөлбөл тус улсын хөгжлийн төлөв илүү тодорхой харагдана. Тус улсын уудам газар нутагт үй олон металлын дэлгэгдээгүй баялаг оршсоор буй. Тодруулбал, 111 химийн элементийн 69 нь энэ улсын нутгаас олдоод байгаа юм. Аж үйлдвэрийн салбарын үндсэн хэрэглээ гэгддэг зэс, төмрийн хүдэр болон нүүрс л гэхэд энэ улсад асар их хэмжээгээр байна.

Улс төрөөс дэндүү хамааралтай уран мэтийн ховор бодисоос эхсүүлээд химийн мэргэжилгүй хүн төдийлөн мэдэхгүй үй олон эрдэс минералаар баялаг Монгол оронд худалдааны гайхамшигтай боломж бий. Тэгээд ч тус улс элдэв эрдэс түүхий эдээр дэлхийд хамгийн ихээр цангаж буй Хятадтай 4700 км газар нутгаар хиллэдэг. 

Ийм ч учраас их энгийн тэгшитгэл бодож болохоор: Монгол улс эрдсийн батлагдсан 1.2 триллион ам. долларын нөөцтэй ч 2008 оны ДНБ нь ердөө 4.8 тэрбум ам. доллар байв.

Монголчууд өөрсдийн эд баялгаа мөнгөжүүлж эхлэхэд эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж, ДНБ-ий өсөлтийн хурдаар дэлхийд цойлох бүрэн боломжтой. Энэ үйл явц түүнчлэн Зүүн өмнөд Ази дахь байгалийн баялагийн бизнест хандах дэлхий нийтийн хандлагыг ч өөрчлөх төлөвтэй.

"Монгол улс удахгүй үндсэн металлууд болон нүүрс зэрэг эрчим хүчний эх үүсвэрийг Хятадад нийлүүлэгч орны хувьд Австралийн гол өрсөлдөгч болно" гэж Монголд төмрийн хүдрийн хайгуул хийх лиценз эзэмшигч "Golden Pogada and North Asia Resources" корпорацын захирал Эдвин Чан дүгнэж байна.

Чаны хэлснээр Монгол нь уул уурхайн салбар хөгжсөн Австрали, Латин Америкаас нэг чухал давуу талтай нь Хятадтай шууд хиллэдэг явдал аж. Австралиас аливаа барааг далайн тээврээр зөөвөрлөхөд олон долоо хоног шаарддаг төдийгүй төв Хятад руу хүргэнэ гэвэл ачааг галт тэргэнд шилжүүлэн тээвэрлэхэд хүрдэг. Мэдээж энэ нь цаг хугацааны хувьд удаанаас гадна зардлын хувьд өндөр. Чаны хэлснээр түүний төмрийн хүдрийн уурхай ашиглалтанд орж тээвэрлэлтийн зохих асуудлыг шийдчихвэл тэрээр төмрийн хүдрийг Хятадын аж үйлдвэрийн төвүүдэд хэдхэн хоногийн дотор хүргэж чадах аж. Иймээс Монгол нь бүтээгдэхүүнээ Хятадаас алсад орших өрсөлдөгчдөөсөө илүү шуурхай, хямд зардлаар нийлүүлэх  бүрэн боломжтой юм.   

Чан гэхдээ Монголд өнөөг хүртэл оршсоор буй хоёр хүндрэлийн тухай дурдсан. Нэгд, газар доорхи баялгийг олборлож эхлэхэд Монгол улсад нэлээд цаг хугацаа шаардагдана. Хоёрт, Хятадтай хэдийгээр хөрш ч гэсэн, зам тээвэр, дэд бүтэц хангалттай хөгжөөгүй явдал. 

Уул уурхайн өөр нэгэн компанийн захирал ярихдаа, "Би уг нь Монголын уул уурхайд хөрөнгө оруулахыг сонирхож байсан. Гэхдээ хөрөнгөө Зүүн өмнөд Азид байрлуулсан. Учир нь тэнд би эрдэс бодисыг олборлосон л бол хялбархан тээвэрлэх боломжтой. Монгол Хятадтай илүү ойрхон л доо. Гэхдээ би тэндээс эрдэсийг яаж зөөвөрлөх вэ, сарлагаар уу. Уул уурхайгаас хурдан ашиг олох тал дээр бол Монголыг сонгох цаг хараахан болоогүй байна" гэсэн юм.

Монголын хөгжлийн хэтийн төлөвийн талаархи урьдчилсан тооцоо бодит хэдий ч тус улс хөгжлийнхөө дөнгөж эхний шатанд буйг хэн ч үгүйсгэхгүй. Ямартаа ч ойшоолгүй өнгөрч болшгүй тус улсын нөөц боломж Азийн санхүүчдийн дуранд хэдийнэ тусчээ.

Эх сурвалж: medeelel.com [сэтгэгдэлийн хамт]
Төрөл: Нийтлэл | Нэмсэн: holboo (2009/11/11)
Үзсэн: 2754 | Сэтгэгдэл: 8 | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 5
0  
5 hannibal   (2009/12/11 8:41 AM) [Entry]

mongolchuud ugaasaa xujaa nart yasnaasaa vnengeeseee durgvi l geed bgaa yag vnendee bol odooo ter lagaanuud chin mongol ulsaar dvreed bvr dawarch bga bizdee ta nar xaraldaa odoo udaxgvi naad ajil ene ter chin exelwel xutsuul 100% xujaa ajiliin xvcheer l yawna mongoliin tor iim ch amarxan xoriig nairuulj chadaxtaigaa l bga bi sayxan mongoliin sonin unshiad tsochij bilee jawxlan ner dewsheed bna genvv......................................

0  
4 hannibal   (2009/12/11 8:32 AM) [Entry]

engxed yaagaad mongol delxiid xamgiin bayan baigal xangaitai baij arduud bid nar yaagaad iim yaduu doroi amidaraltai bna bi law bodoxdoo europ shig yadaj irgen bvr tegsh erxtei baij boloxgvi gej bid nar chin ert deer vyeesee xuulitai tsaaztai bsn yum bol odoo ter ix xuuli ni xaana bga yum bol...........................................................

0  
3 Kenj1.tk   (2009/11/21 3:24 PM) [Entry]

ene zugeer l bidniig yawuulj bgaa yum bna, manai uls tur denduu tom butetstei, bas deer ni denduu urelgen, gazar nutgiinhaa taliin shahuu letsentseer ugtsun bdag, gadaad ezentei bankind manai malchidiin mal bdag, yadaj neg uhaantai yum hiichuul ch gaihagdahaar bolood bna shoo, tatvariin bodlogo arai denduu bgam shoo, ugaas sots niigmees uldsen humuus bayan bna gej bhgui teheer medeed jijig dund uildverlel erhlene zde? ter tom uildver barih ntrt hurungu mungunii gachigdaltai l bna, bankuud shil shilee haran dampuuraad, valyutiin usultund manai tugrug hemh tsohuilj bhad, manai tusheeduud gadaadiin bnakuudad munguu bairshuulj l bdag, bid uul ni erh chuluutei gadaad ulsad tiim ch ih daramtluulahgui amar taivan bjiij usrengui hugjih yostoi bdag, manai mongol ahan duus bidniigee avchran gej itgej l bgaa blgui (hazara,buriad, uvurmongol) bid 13r zuuniih shig tuuhiig bichih yostoi baimaar,
huwtsas ntree uursduu hiigeed manaihan undesnii uildverlelee demjeed uguu l, tatvariin bodlogooo zasaad, ter zgr shahuu uregdej bgaa munguu biznes erhlegchdeed hamgiin bolomjiiin nuhtsultei zeelduulvel hiiy gesen humuus ih bgaa yum daa uul ni, odoo uyiin tsevuun tsagt uuruusuu joohon iluu haragdsan negnee l monjih gesen l bolj dee

0  
2 zochin   (2009/11/11 8:06 PM) [Entry]

яг үнэндээ итгэл төрөхгүй байгаа. яагаад гэхээр ийм хөгийн хамаг юмаа иргэдээ нууж хаадаг, луйврийн буруу гараар асуудлыг шийдэх хандлагатай төр засагтай бид хичнээн их баялагтай байгаад хөгжөөд сүйд болохгүй л болов уу. Төр засагт байгаа нөхдүүд болоод тэдний үр сад л энэ баялагаас харин жинхэнэ утгаараа хүртэж, олонх болох ард түмэн арай нэг хоосон биш шавхруу долоож сэтгэлээ хуурах болов уу даа. Засаглалаа хамгийн эхэлж сайжруулах хэрэгтэйм шиг ээ

0  
1 zochin   (2009/11/11 8:05 PM) [Entry]

Маниусыг удирдаж байсан/байгаа хүмүүст даанч өөрсдийн гэсэн толгой алга...
Хятадыг хар л даа...Юаныхаа доллартай харьцах ханшийг зохиомлоор маш доогуур барьж байна... Энэ нь Хятадын барааг дэлхийн зах зээлд дээр хямд байхад туслаад зогсохгуй долларыг шахаж байнавш...Америкууд манай худалдааны тэнцэл алдагдаад сүйд боллоо, танайх ханшаа сул тавиа гэхэд өөдөөс нь маниусийнхаар бол салаавч үзүүлж байх..

Америкийн засгийн газрын бондын ихэнхийг нь Хятадын засгийн газар эзэмшдэг гээд боддоо...Америкийн нэрт эдийн засагч, саяхан Нобелийн шагнал авсан Пол Кругман; "Манай эдийн засаг хямарч доройтод, гадаад өр хэдэн триллионд хүрсэн энэ үед Хятадууд бидэнд туслаад юаныхаа ханшийг суллачихвал бид тэдэнд "Thank you" зурвас явуулах байна" гэж хүртэл доош орсон ш дэ...

"Хожно гэж тоглодог болохоос хожигдоно гэж тоглодоггүй юмаа" гээд гөх инээд нь хүрч суугаа байхдаа, гятадуудын...

Гэтэл манайхан капитализм байгуулах гээд Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас зөвлөгөө аваад л байдаг аваад л байдаг, Улс нь улам ядуураад л байдаг ядуураад л байдаг....Төгрөгийнх нь ханш хүчиндүүлчихсэн амьтан шиг навсайгаад уначихсан...Өрөндөө баригдаад өтөндөө идэгдчихсэн, Улаанбаатар нь утаанбаатар болоод, бохир заваанаараа 1-т бичигдэж байгаа байх...

Хамгийн гол нь төр эргүүлсэн хүмүүс (Элбэгдөрж Бат-үүл өөр хэн хэн ч билээ) дэндүү арчаагүй загнасан гэж боддог... Арга ч үгүй биз дээ...мэдлэг чадвараар дутуу, гадныхны ам харсан, тэднийг мундаг гээд бодчихсон, бас л маниусын адил Монголчууд байсан юм чинь....

Одоо харин юуг яаж хурдтай өөрчлөх вэ гэдэг л байна,.....

Их Хурлын гишүүн Мөнх-Оргил, Сангийн сайд Баярцогт нарын эхнэрүүд Америкт эдийн засгаар зэрэг зээхий хамгаалсан хүмүүс байдаг. Эдийн засгаар Амеркад болон бусад хөгжилтэй орнуудад сурсан барьсан хүмүүс, жишээ нь; UK dahi Др.Эрдэнэбат, Рагчаасүрэн, өөр бусад хаана хэн байна, бодвоl хоорондоо холбоотой байдаг биз....Одоо та нар нэг юм бодно байгаа... Энэ улс эх орон чинь сүйрч дууслаа шүү!!!!!!!!!!!!


Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Хэрэглэгчийн Булан
Тавтай морил Зочин

Манай баннер


Манай баннераа код:
Шинэ видео
Найз сайтууд
Статистик

Сүлжээнд нийт: 1
Зочид: 1
Гишүүд: 0
Section categories
Нийтлэл [4]
Section categories
Нийтлэл [4]

Holboos Team © 2024
Free counter and web stats Tsahim.net Topsites List