Үндсэн цэс
Чөлөөт чат
MP3

Санал асуулга
Сайтын талаар
Нийт үнэлгээ: 437
Онлайн ТВ
TV5 мэдээ
Цагийн хүрд
TV9 мэдээ
Видео сан
Дуу хөгжим
Зургийн сан
M-Радио

Та бүхэндээ ирж буй шинэ ондоо, ажилд чинь амжилт, амьдралд чинь аз жаргал, эрүүл энx сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! www.Holboos.ucoz.com
Нүүр » Нийтлэл » Нийтлэл

Гадагшаа тэмvvлсэн Монголчуудын соёлын цочрол
2009/11/11, 7:37 PM
[ ]

800 жилийн тэртээд дэлхийн талыг эзлэж явсан Чингэсийн монголчуудын тvvхэнд дов жалганаасаа ч гарч vзэлгvй насыг элээж байсан цаг vе ч бий. Харин єнєєдєр хоёр сая долоон зуун мянган хvн амтай Монгол улсын 100 мянга гаруй иргэн нь гадаадад амьдардаг гэсэн албан бус тоо байна. Тэнд л жинхэнэ мєрєєдлийн амьдрал, диваажин хvлээж буй гэж итгэгсэд олон. Vнэндээ хилийн дээс алхаж, єєр улсын нутагт хєл тавьсан л бол тэндхийн хууль дvрмийг баримталж, ёс заншлыг дагах ёстойг тэр бvр мэддэггvй. Vvнээсээ болоод сэтгэлзvйн цочролд орж гэмт хэрэгт холбогдох, эрvvл мэнд, амь насаараа хохирох нь их байна.

ХЭЛНИЙ БЭРХШЭЭЛЭЭС VVДСЭН СОЁЛЫН ЦОЧРОЛ
Єнгєрсєн жил Германд хvvхэд асрагчаар очсон гурван эмэгтэй галзуурчээ. Гэтэл Америкт бас нэг бvсгvйг хувцасны шvvгээн дотроо инээгээд сууж байхад нь олсон гэдэг. Энэ бол бусад улс орнуудыг хэт шvтэж очоод бодит амьдрал дээр соёлын зєрvvд орсноос vvдсэн сэтгэлзvйн хямрал юм.

Улс vндэстэн бvр єєрийн соёлтой. Хvн амьдарч, ажиллах орчин нєхцлєє солиход хэлний бэрхшээлээс vvдсэн эхний зєрчил vvсдэг. Уугуул хvмvvстэй чєлєєтэй харьцаж чадахгvй байгаадаа урам хугарах, сэтгэл санаа тогтворгvйтэн, эх нутаг, элгэн саднаа санагалзах зэрэг сэтгэлзvйн єєрчлєлтєд ордог. Энэ зурвас vеийг л зєв даван туулсан хvн гадны соёлд дасан зохицож чаддаг. Тиймээс юун тvрvvнд хэлийг нь сайн сурч байж тухайн улс оронд хєл тавих хэрэгтэй. Хэрвээ ойлголцохдоо муу байвал аман бус харилцаа болох харц, дохио зангаа биеийн байрлал нvvр царайны хувирлаар ч тэр соёлд суралцаж болно. Ер нь хvмvvсийн харилцааны 40-70 хувийг аман бус харилцаа эзэлдэг бєгєєд хvртэж мэдээлэх эх vvсвэрийн долоон хувийг vгээр, 38 хувийг ярих аялгаар, 55 хувийг нvvр царайн хувирлаар илэрхийлдэг гэж судлаачид тогтоосон байдаг. Гэхдээ дохио зангаагаа зєв ашиглахгvй бол улс гvрэн бvрт єєр єєр утга илэрхийлнэ. Тухайлбал, Америкт "Окей" гэж эрхий долоовор хуруугаа цагираглуулан нийлvvлж харуулдаг билэгдэл Япон улсад мєнгє, Францад тэг, Латин Америкийн улсуудад доромжлон гутаасан утгыг илэрхийлдэг байна.

НИЙГМИЙН ТVВШНЭЭС VVДСЭН СОЁЛЫН ЦОЧРОЛ

Соёлын хувьд хот, хєдєєгєєрєє ялгаатай болсон монголчууд даяаршлын єнєє vед дэлхийн єнцєг буланд амьдарч байна. Тэднийг америкийн монголчууд, солонгосын монголчууд, германы монголчууд, японы монголчууд, тайваны монголчууд гэж нэрлэх болсон. Тэд ингэж нэрлvvлэх болтлоо олон саад бэрхшээлийг даван туулдаг.

Монголчууд хар ажил хийхээр явахдаа аль ч улсад байдаг зэрэг зиндааны талаарх ойлголтгvйгээс хамгийн доод зиндаанд очиж байгаагаа мэддэггvй. Тухайлбал, БНСУ-д 30 мянга гаруй монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Эдгээрийн 60 орчим хувь нь хууль ёсоор буюу гэрээгээр, vлдсэн нь хууль бусаар оршин сууж, хараар ажиллаж байна гэсэн судалгааг Хvний эрхийн vндэсний комисс гаргасан байдаг. Vйлдвэрийн хvнд нєхцєлд 12-оос дээш цагаар ажиллуулж, хоолны цагаас бусад vед сул зогсох, сэлгvvцэх, хоорондоо ярих, тамхилахыг хориглодог ажлын нєхцєл нь дураараа, чєлєєтэй амьдарч ирсэн талын монголчуудад боол болсон мэт сэтгэгдэл тєрvvлдэг. Уур амьсгал, иддэг хоол нь єєрчлєгдєж, чингэлэгт амьдарч эхлэснээр тэдний зарим нь шантарч эх орон руугаа буцдаг бол дийлэнх нь энэ байдалтайгаа эвлэрэхийн тулд архиар сэтгэлээ засах нь бий.

БНСУ-д єнгєрсєн 10 жилийн хугацаанд 400 гаруй монгол иргэн нас барсан байна. Дунджаар 10 хоногт нэг иргэн нас барж, таван иргэн хэрэг зєрчилд холбогдож, зургаан хvн гэмтэж, бэртэн, євчилж байна гэсэн тооцоог Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас гаргажээ.

ХАРИЛЦААНААС VVДСЭН СОЁЛЫН ЦОЧРОЛ

Соёл бол хvн тєрєлхтний болоод хувь хvний оюун ухаан, ёс суртахууны хєгжлийн тєвшин юм. Зарим судлаачид хvнийг адгууснаас ялгах гол шинж бол соёл гэж vздэг. Бид паалантай жорлонд сууж, паартай байранд амьдарч, тємєр хvлэг унаж, техник технологи ашиглан хотжиж, соёлжиж байгаа ч эхнэр болгох хvнээ хошуу алгасан хулгайлдаг, хонины ээлжтэй бvсгvйг малын бэлчээрт нь хvчиндчихдэг, дургvйг нь хvргэсэн хэнтэй ч нударга зєрvvлдэг танхай зан цус, генээр нь дамжин єдгєє ч байсаар байна. Vvний илрэл болж "Солонгос охиныг монгол таван залуу хvчинджээ", "Герман охиныг монгол залуу хvчинджээ" гэх мэт хэргvvд чих халууцуулна. Энэ бvхнийг хувь хvний ёс суртахуунтай холбохоос гадна эмэгтэй хvнтэй зєв харилцаж сураагvй нvvдэлчин соёлтой холбон тайлбарлах нь бий. Монгол эрчvvдийн єєдєєс инээмсэглээд харчихвал єєрт нь талтай байна гэж боддог гэсэн яриа зvгээр ч нэг гараагvй байх. Олон хvн сайнтай, муутай, ой мод урттай богинотой гэдэг. Мэдээж энэ бол цєєхєн монголчуудын доторх цєєнх. Дvрэлзсэн галаас олон хvний амийг аварч эрэлхэг зангаа дэлхийд гайхуулж чадсан монгол залуусч гадаадад бий.

ХЭРЭГЛЭЭНЭЭС VVДСЭН СОЁЛЫН ЦОЧРОЛ

Соёлын зєрvv ялгаа жижигхэн зvйл дээр ч харагддаг. Тухайлбал зєвхєн онгоцонд бууж суухад хvртэл орон орныхон єєр єєр байдгийг ажигласнаа нэгэн блогчин бичжээ. Тvvний харснаар америкууд онгоцноос буухдаа урд суусан хvн нь тvрvvлж буудаг бол япончууд хэн бэлэн болсон нь эхлээд буудаг аж.
Соёл буюу бидний эргэн тойронд байгаа энэ олон жаяг ёс биднийг маш ихээр хорьж, сэтгэлгээний цар хvрээг хязгаарладаг байх юм. Аавын бийд хvнтэй танилц, агтны бийд газар vз гэдэг шиг олон газар аялж, амьдарч, олон хvнтэй харьцдаг хvмvvс энэ олон соёлын учир жанцан, ялгааг мэдэрнэ. Америкчууд єєрийн хvссэнээр байхыг илvvд vздэг бол Япончууд бvхий л зvйлээс тєгс байдлыг шаарддаг. Энэ бvхэнтэй дасан зохицох чадвар зєвхєн монголчуудад байдаг нь ч ажиглагджээ.

Гэхдээ манайхан хаана ч явсан соёлгvй зангаа гээхгvй. Монгол-чууд том жижиг, их бага гэхгvй хулгай хийх нь элбэг гэнэ. Єндєр хєгжилтэй орны дэлгvvрvvдээс худалдан авсан хувцас нь таалагдахгvй бол 1-2 хоногийн дотор буцаан єгч болдог. Мєн будаг авахын тулд заавал тvрхэж vздэг. Харин энэ боломжийг нь ашиглаад дэлгvvрийн хувцсыг ємсєєд гоо сайхны дэлгvvрт орж нvvрээ будчихаад явдаг хvмvvс олон. Энэ бvхэн хэзээнээсээ л хээр явж байхдаа эзгvй айлд ороод хоол цай хийж идэж уугаад явдаг монгол сэтгэхvйтэй холбоотой гэх.

ОРЧИН СОЛИГДОХОД VVСДЭГ СОЁЛЫН ЦОЧРОЛ
Хvн амьдрах орчvж нєхцлєє солиод шинэ нєхцєлд дасан зохицоход зайлшгvй дамжих vйл явц байдаг. Тухайн улс орны амьдрал, соёлын тухай ємнєх ойлголт, тєсєєлєл бодит байдлаас зєрєх vед vvсдэг. Шинэ газар ирж, шинэ хvмvvстэй танилцаж, шинэ орчноо шинэ орчноо таашаасан, биширсэн, тааламжтай мэдрэмж давамгайлсан анхны сэтгэгдэл 6-8 долоо хоног vргэлжилдэг.

Харин дараа нь сэтгэл гонсойх, горьдлого тасрах балмагдлын vе залгадаг байна. Сайхан тєсєєлєл єєрчлєгдєж, бодит байдал ємнє нь эзэмшсэн мэдлэг, амьдралын хэвшил, vнэт зvйл, мэдрэмжтэй нийцэхээ больдгоос vvддэг. Энэ vеийг даван туулах нь тухайн хvний сэтгэлийн хат, орчиндоо дасан зохицох чадвараас хамаарна.
Vvний дараа учрыг нь олохгvй байсан дадал заншлыг ойлгож эхлэн, урамшиж, єєртєє итгэлтэй болдог.

Орчны болоод соёлын ялгааг ойлгож, дасан зохицсон цагт амьд-рал тєвєггvй болдог. Энэ байдал эх орондоо буцаж ирснээр дуусгавар болно. Гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаад ирсэн хvн анх гадаадад очсонтойгоо адил алмайралд ордог байна. Эх нутгийнхаа шинэ орчинд дахин дасан зохицох, гайхах, эгдvvцэх, бухимдах, урам хугарах, шvvмжлэх хэрэг заавал гардаг. Vvнийг олон соёлын ялгаа, балмагдлын бас нэг vе шат гэж нэрлэж болох юм.

ТЄГСГЄЛ VГ

Эх дэлхийг нэг том завь гэж vзвэл арьс єнгє, хэл соёл, vндэс угсаа ялгалгvй зургаан тэрбум хvн энэ завин дээр зорчиж явна. Завины тав тух, тэнцвэрт байдал, оршин тогтнол, хэр хол явах нь хvртэл зорчигчдоос хамааралтай. Vvнийг батлах мэт А хvрээний H1N1 вирус улсаас улс дамжин халдварлаж, хvмvvсийн амь нас, эрvvл мэндэд аюул учруулж байна.

Гадаадад гарч ажиллаж амьдрах сонирхолтой хvмvvсийн тоо єдрєєс єдєрт нэмэгдэж байгаа нь Монголдоо монгол хvн амьдрах боломж нєхцєл муу байгаагийн тод жишээ. Монголын хvн амын 1/ 5 буюу 540 мянган хvн архинд донтсон, 1/3 нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, хvvхэд, эмэгтэйчvvдийн 70 хувь нь тамхинд орсон, хvн амынх нь 44 хувь буюу 930 мянган хvн нэн ядуу, єрх толгойлсон 80 мянган эмэгтэйчvvдтэй, Улаанбаатар хотын нэг сая 300 мянган хvн хорт утаан дунд амьдарч байна гээд тоочоод баршгvй олон асуудал овоорсон нь Монголыг хєгжлийн бэрхшээлтэй улс болсныг харуулна. Хєгжлийн бэрхшээлтэй улсын иргэд маань хєгжлийн бэрхшээлтэй соёлоо гадаадад очоод ч гээж чадахгvй байна.

Х.Монголхатан

Төрөл: Нийтлэл | Нэмсэн: holboo (2009/11/11)
Үзсэн: 2458 | Сэтгэгдэл: 4 | Үнэлгээ: 1.0/1 |
Нийт сэтгэгдэл: 2
0  
2 zula   (2009/11/29 6:20 AM) [Entry]

hi
Minii huvid zow bichsn bna.Hyn helehees naash tsaas chichhees naash gej... Bi odoo 3 dah orondoo amidrach bn.Ta byhniig zowoor oigoj chadna gej naidaj bn.Minii bie bayan targandaa uls oron damjaad yawsngyie. Busdiin adil amidralaa deeshlyyleh gej or zeel tawij etseg ehee zowj baij ehleed Russia daraa German yawad ymar ch amjiltgyi butsaj irsn.Bi ter ved hogjiltoi orond l ochichwol argiig n olood ajillaj amidrach chadnaa gj ih l amathan boddoj bla.Amidral deer ogt oor. Bi bodohdoo bidend soeliin shoknoos gadna bas 1 tom aldaa bol ymarch tolowlogoogyi zygeer l bolgono hiine chadna geed l... gewch amidral deer bidnii songoogui,hyseegyi zyils tohiolddg sh de.Hymyysee hol yawsn hynii ygiig sonsoh yneheer heregtei shy! heregteig n awad herggyi n hayal da.
daraagiin bas neg zyil gwel gadaadad bsan ihenh hymyys ter bolgon zowoj,aldaj bsanaa yaridaggyi.ih l saihan bsn gd l .
Gehdee odoo ch harin bichdg bsn bn le net-r.Hymyysee Mongoloo ch ymu Gadaad orniig muulah n gol bish bie biedee sain muu zyilsiig anhaaruulj Mongo bolod setgel sanaagaa hohirohgyi bhiin toloo ym sh.Harin gadagshaa yawahar aimar eh oronch boldg ym bn le.Ymiig nanatai tsanatai oilgodog gyi hymyysiig muu ygsiig anzaarah shaardlagagyi. deerh hynd handaj het neg tal ruga tuilshirah herggyie .Bid bygd l Mongoldoo hairtai, nyydelchdiin yr sad.

-1  
1 Tenegt   (2009/11/22 12:36 PM) [Entry]

Yu meddeg gej ingej soliorch bgaa yum be chi!!
Naa chin huvi hynii hymyyjiltei holbootoi bolohoos nyydelchin soel chinii bodoj bgaa shig bydyyleg bish meddeg yuma yari l daa chi. Medehgyi aij hudlaa hutsaad!!!
Nyydelchid shig emegtei hyniig dedeldeg gazar bhgyi shyy malaa!!!

Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Хэрэглэгчийн Булан
Тавтай морил Зочин

Манай баннер


Манай баннераа код:
Шинэ видео
Найз сайтууд
Статистик

Сүлжээнд нийт: 1
Зочид: 1
Гишүүд: 0
Section categories
Нийтлэл [4]
Section categories
Нийтлэл [4]

Holboos Team © 2024
Free counter and web stats Tsahim.net Topsites List