Үндсэн цэс
Чөлөөт чат
MP3

Санал асуулга
Сайтын талаар
Нийт үнэлгээ: 437
Онлайн ТВ
TV5 мэдээ
Цагийн хүрд
TV9 мэдээ
Видео сан
Дуу хөгжим
Зургийн сан
M-Радио

Та бүхэндээ ирж буй шинэ ондоо, ажилд чинь амжилт, амьдралд чинь аз жаргал, эрүүл энx сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! www.Holboos.ucoz.com
Нүүр » Нийтлэл » Нийтлэл

''Экспортлогдсон'' эрчvvд
2009/11/09, 12:18 PM
Айл гэрийн ноён нуруу, амьдралын гол багана эр хvн байдаг хэмээн Монголчууд гэрийн эзнийг дээдлэн vздэг. Харин сvvлийн vед Монголын эрчvvд эзгvй голдуу байна. Тэдний олонх нь харь орныг зорьж vлдсэн зарим нэг нь бор дарс, болж бvтэхгvй зvйлд толгойгоо мэдvvлэх болжээ. Манай улс гадаадад ажиллах хvч илгээх нэрээр эрvvл бие, саруул ухаантай аль л олигтой гэсэн иргэдээ харийн орон руу "боол"-ын хєдєлмєр эрхлvvлэхээр явуулах болсоор удаж байна. Єнєєдєр гадаадад амьдарч буй Монголчуудын тоо 100 мянга гэдэг ч vнэндээ энэ тоо хоёр дахин их гэж vздэг. Гадаадад буй Монголчуудын гуйвуулж буй мєнгєний урсгал ар гэрийн амьжиргаандаа дорвитой нэмэр болсоор байгаа ч vvнээс илvv сєрєг асуудал дагалдаж байна. Єнгєрсєн жилийн тоогоор БНСУ-д гэхэд 26000 хvн ажиллаж байгаагийн дийлэнх нь буюу 83,7 хувь нь эрчvvд, тэр дундаа гэрлэх насны 18-35 насныхан байжээ. Манай улсад залуу гэр бvлийн салалт 41,9 хувьтай байна гэсэн тоог иргэний бvртгэл мэдээллийн тєвєєс гаргасан. Энэ бол хоёр гэр бvл тутмын нэг нь салж сарниж байна гэсэн vг. Гэтэл дээрээс нь нэрмээс болж ид хийж бvтээх, гэр бvл, амьдрал зохиох насандаа яваа залуус харь оронд хєдєлмєр эрхэлж байна. Манай улсын хvн амын 45,7 хувийг эрчvvд эзэлдэг.

Монгол айл бvрд нийтлэг харагддаг нэгэн зvйл охид олонтой, хvv цєєтэй байдаг. Манай улс социализмын vед адуугаа малийндаж аль л сайн гэснийг нь гадаад руу экспортлодог байжээ. Тvvнтэй адил эрvvл чийрэг биетэй залуусаа vзлэгт оруулан шилж сонгон харийн нутагруу "боол"-ын хєдєлмєр эрхлvvлэхээр явуулж байна. Эр хvн л болсон хойно амьдрал ахуйгаа дээшлvvлэн хvний дайтай амьдрахыг хvсч мєрєєдєж байх нь гарцаагvй. Харин Монгол залуусын мєрєєдлийн гарц гадаадад гарч хєдєлмєр эрхэлснээр биелэх гэж vv. Химийн бодистой, хvнд vйлдвэр, эсвэл хvйтэн нойтон газар цаг наргvй зогсоогоороо ажиллан ганц єрєє байрны тєлєє vйлээ vзэн ажиллаж буй нь нууц биш.

Нєхєн vржихvйн идэвхтэй насны залуус гадаад руу бєєн бєєнєєрєє шилэгдэн экспортлогдож байхад энд харин юу болж байна вэ? Эх нутагт нь эмэгтэйчvvдийн "илvvдэл" болж, бvсгvйчvvдийн євєр эзгvйрчээ. Сvvлийн vед Монгол эмэгтэйчvvд гадаадын иргэнтэй гэр бvл болох сонирхол илт ихэслээ. Учир нь эрчvvдийн маань гайгvй гэсэн нь гадагшаа хєдєлмєр эрхлэхээр гарч, "гай"-тай нэг нь єргєст торны цаана суучихсан. Бас нэлээдгvй хэсэг нь эрхэлсэн ажилгvй, эхнэр хvvхдээ аваад явах байтугай алд биеэ арчаатайхан аваад явах чадваргvй, том ярьж, баар эргvvлэхээс цаашгvй болчихжээ.

Ид нєхєн vржихvйн идэвхтэй насан дээрээ байгаа залуус ганц єрєє байрны тєлєє харь газар зvтгэж байхад Монгол эрийн эзгvй орон зайг гол тєлєв Хятад Солонгос зэрэг орны хан, чин vндэстнvvдийн хаягдмал, гологдол эрчvvд нєхєх болов. Манай урд хєрш БНХАУ хvн ам зvйн хатуу бодлого баримтлан нэг єрх ганц хvvхэд тєрvvлэх ёстой гэсэн зарчим баримталдаг. Тєрєєс нь ийм хатуу бодлого тавьдаг учраас Хятадууд тєрvvлсэн ганц хvvхэд нь ирээдvйд айл гэрийн эзэн нь байж удам угсаагаа таслахгvй авч vргэлжлvvлээсэй гэсэндээ хvv гаргахыг зорьдог. Ингэснээр БНХАУ-д эрэгтэй эмэгтэй хvмvvсийн тэнцвэрт байдал алдагдан эрчvvд давамгайлах болжээ. Тиймээс урд хєршийнхєн маань гадаад бvсгvйтэй гэр бvл болсон иргэдээ хєхvvлэн дэмжиж тодорхой хэмжээний урамшил олгодог.

Нутагтаа шилэгдэн эхнэргvй хоцорсон айлын ганцуудын эхнэрийг нєхєх орон зай нь "эзэнгvй айл" Монгол болж байна. Vvнээс гадна хєгшин солонгосчууд ч Монгол охидыг эхнэрээ болгон авах нь ихэсчээ. Хvйсийн тэгш эрхийн тєвєєс єнгєрсєн сард гадаадын иргэдтэй гэр бvл болсон эмэгтэйчvvдийн талаар судалгаа хийжээ. Судалгаанд БНСУ-ын иргэнтэй гэр бvл болсон 30 эмэгтэйг хамруулахад гэрлэж буй хосуудын эмэгтэйчvvдийн дундаж нас 25 бол харин эрчvvдийнх 45 байжээ. Энэ нь Монголын залуу охидууд харийн хєгшин эртэй гэр бvл болж байна гэсэн vг. Мєн харийн иргэнтэй гэр бvл болсон 30 эмэгтэй бvгд дээд боловсролтой бол харин эрчvvд нь бvгдээрээ боловсролгvй, голдуу газар тариалан эрхэлдэг зарим нь бvр тахир дутуу хvн байжээ. Харьд бэрлэсэн дээрх 30 бvсгvйн дийлэнх нь амьдарч буй газрынхаа нэрийг ч мэдэхгvй гол тєлєв хvнд дарамтанд амьдардаг гэжээ. Ой мод урттай богинотой, олон хvн сайнтай муутай гэдэг. Хэдийгээр гадаадад бэрлэсэн Монгол бvсгvйчvvд бvгд зовж зvдрээгvй зарим нэг нь сайн хvнтэй учирсан ч дээрх 30 хангvг хvргэн дунд лав сайн хvн байгаагvй бололтой.

Vнэндээ хотын гудамж, албан газар ер нь хаана ч хацар гоо бvсгvйчvvд минь байхаас халхын сайхан эрчvvд минь нvдний гэм. Хvний хорвоод бvсгvйчvvд маань баярлаж хєєрч, хайрлуулж хайрлахыг хvс ч таарна. Харин халхын сайхан эрчvvд минь хаана явна вэ? Тєрдєє єрх нэмж, эцэг эхдээ бvл нэмэн эх орондоо эзэн суухаар цовоо цолгиун дуугаа орчлонд хадаах нялх vрс чинь хvлээж буй. Хєх толбот Монгол хvv, хєєрхєн аальт монгол охин тєрнє. Єєдєсхєн энэ vрсийн минь єлгийг хэн зэхэж, vнэг хэн хайчлах вэ? Энд тєрийн бодлого л vгvйлэгдэж нєгєє талаас эх оронд минь ажлын байр, орон сууц мєнхийн сэдэв болсоор ирснийг шийдэх цаг нь болсон юм биш vv. Сиймхий ч гэсэн гэр минь, сэгсгэр ч гэсэн ээж минь гэдэг шиг алтан ургийн халуун цустай, халхын эрчvvддээ эх орондоо ажилаж амьдрах нєхцлийг нь бvрдvvлж экспортын бараа шиг бєєн бєєнєєр нь илгээхээ болих цаг болсон юм биш vv?

Б.ЭНХЖАРГАЛ
Төрөл: Нийтлэл | Нэмсэн: holboo (2009/11/09)
Үзсэн: 2276 | Сэтгэгдэл: 2 | Үнэлгээ: 4.5/2 |
Нийт сэтгэгдэл: 1
0  
1 1979   (2009/11/10 3:03 PM) [Entry]

harin tiimee ene unenshuu bi butsmaar l b.na gevch bairnii mungu alagdaa lizingeer burch iluu untee teriig sansanii hereggui bizdee

Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Хэрэглэгчийн Булан
Тавтай морил Зочин

Манай баннер


Манай баннераа код:
Шинэ видео
Найз сайтууд
Статистик

Сүлжээнд нийт: 1
Зочид: 1
Гишүүд: 0
Section categories
Нийтлэл [4]
Section categories
Нийтлэл [4]

Holboos Team © 2024
Free counter and web stats Tsahim.net Topsites List