Үндсэн цэс
Чөлөөт чат
MP3

Санал асуулга
Сайтын талаар
Нийт үнэлгээ: 437
Онлайн ТВ
TV5 мэдээ
Цагийн хүрд
TV9 мэдээ
Видео сан
Дуу хөгжим
Зургийн сан
M-Радио

Та бүхэндээ ирж буй шинэ ондоо, ажилд чинь амжилт, амьдралд чинь аз жаргал, эрүүл энx сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! www.Holboos.ucoz.com
Нүүр » Нийтлэл » Нийтлэл

Монгол хүн цэлмэг тэнгэртэй байж тунгалаг агаар амьсгалах эрхгүй гэж үү?
2009/11/05, 6:24 PM
Бидний уушги шаналж байна. Бохир, өмхий, тоостой, утаатай, угаартай агаар уушги руугаа чихэж, эндээс надад хэрэгтэй хүчилтөрөгч ялгаж өг гэж бид уушгиа дарамталж байна. Дээр нь санхүүгийн, цаг агаарын, замын түгжрэлийн, дуу чимээний гээд бөөн асуудлаас болж бухимдан амьсгаадаж уушгиа зовоож байна.

Бидний уураг тархи ажиллахын тулд сахар хэрэгтэй. Энэ сахарыг задалж, мэдрэлийн эсүүдийг энергиэр хангахын тулд хүчилтөрөгч (О2) хэрэгтэй.  Хүчилтөрөгчийг цусанд дамжуулдаг эрхтэн бол уушги юм. Харин тэр хүчилтөрөгчийг бид хаанаас авдаг билээ. Агаараас гэдэг нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл бидний амьсгалах тоолонгоор уушгинд агаар орж, тэндээс хүчилтөрөгч ялгаж авдаг. Хүн минутанд 13-14 удаа амьсгалдаг бөгөөд амьсгалах бүрт дээрх үйл явц давтагдаж байдаг юм. Гэтэл өнөөдөр Улаанбаатарын агаар ямар байгаа билээ. Хүйтний улирал эхэлж, агаарын бохирдол эхэллээ гэнэ. Ингэж ярьж, хэлж, бичиж байна. Үнэндээ агаарын бохирдол эхэлж байгаа юм биш. Агаарын бохирдол өвөл, зунгүй бидэнтэй хамт байсаар байна. Гагцхүү нүүрсний утаа нүдэнд харагдаад байгаа болохоор л өвөл болж, агаарын бохирдол эхэллээ гэцгээдэг. Улаанбаатарт нүүрс түлж агаар бохирдуулдаг 120 гаруй мянган өрхийн яндан байна.

Үүнээс  ч илүү хортой тэгээд нүдэнд үл үзэгдэгч утаа ялгаруулагч нэгэн эх үүсвэр болох автомашин гээч  нь Улаанбаатарт 150 мянга гаруй байна гэнэ. Хэдийгээр өдөр бүр 150 мянгуулаа хөлхөлдөөд байдаггүй ч зун нь өвлөөсөө илүү олон машин замын хөдөлгөөнд оролцдог ажээ. Зуны агаарын бохирдолд нэрмээс болдог бас нэг аюултай эх үүсвэр бий. Энэ нь барилгын материалын үйлдвэр. Ийм үйлдвэрүүдээс гарч байгаа тоос, тоосонцор агаарыг бохирдуулж, уушгийг хордуулж байна. Уг нь ирэх жилээс ийм үйлдвэрүүдийг өмнө нь төмрийн үйлдвэрийг хотоос гаргасан шигээ хотоос гаргах юм гэсэн.  Тэгээд ч үйлдвэртэй үйлдвэргүй хотын тоос шороо хангалттай бургиж байна. Дээрхээс харахад зун агаарын бохирдол гайгүй болдог гэж санаа амрах хэрэггүй бололтой.

Төр, засаг, хотын зүгээс агаарын бохирдлыг бууруулах талаар их л ярьцгааж байна.

Бид дэлгүүр хоршооноос хоол хүнсээ цуглуулахдаа сайн муу, чанартай чанаргүй, хугацааг нь хүртэл харж байгаад  ялгаад салгаад авч, хэрэглэж чаддаг. Харамсалтай нь өнөөх нүдэнд үзэгдэгч, үл үзэгдэгч бохирдолтой агаараас цэвэр тунгалаг, чанарын шаардлага хангасныг нь ялгаж аваад уушгиндаа өгч чадахгүй нь хамгийн гачлантай. Үүнээс болоод уушги маань өвдөж, өрөвсөж, устаж,  сүрьеэ, хорт хавдар тусч байна.

Гэтэл дээрээс нь дэлхийн дахиныг сандаргаад байгаа H1N1 вирүсын халдвар. Манайд анхны тохиолдол нь 10 дугаар сарын 12-нд бүртгэгдсэнээс хойш сар хүрэхгүй хугацаанд 900 шахам хүн энэ вирүсын халдвар авсан нь тогтоогдоод байна.

Тэгвэл энэ халдварт өвчнийг дундаж насны эрүүл хүмүүст маш их эрсдэлтэй гэж ДЭМБ-аас анхааруулж байгаа. "H1N1 өвчний нян нь сул биетэй хүний биед оронгууд бие нь амархан муудаж эрт үедээ эмчлүүлдэг бол эрүүл хүний биед ороод далдуур уушгийг нь гэмтээгээд маш олон хоног болж, зөвхөн толгой өвдөх хоолой эрвэгнэх бага зэрэг халуурах шинжтэй явах бөгөөд энэ хугацаанд тухайн нян нь уушгийг юу ч үгүй гэмтээж усжуулдаг байна. Ингээд яг үхэхийн өмнө гэнэт бие муудаж 1-2 хоногт нас барах болно".  Ийм сануулгууд интернэтээр тасралтгүй цацагдаж байна. Тэгэхээр угаасаа уушги нь муудаж байгаа нийслэлчүүдийн хувьд уушгиний шаналгаа улам нэмэгдэж байна.

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахаар дээр хэлсэнчлэн барилгын материалын үйлдвэрийг гаргана л гэнэ, утаагүй түлш үйлдвэрлэнэ л гэнэ, нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх хууль гаргалаа л гэнэ. За тэгээд цаашлаад хоёрдугаар цахилгаан станцыг түшиглээд утаагүй түлш  үйлдвэрлэдэг үйлдвэр байгуулах гэж байгаа л гэнэ. Гэтэл энэ жил улс төсвийг нь өгөөгүй л гэнэ.

Өнгөрсөн сарын дундуур Нийслэлийн агаарын чанарын албанаас хийсэн хэвлэлийн хурал дээр 150 сая орчим доллартай бол ч агаарын бохирдлыг өргөс авсан мэт багасгах боломжтой гэж байсан. Тэгвэл өнөө өгөх ч гээд байгаа юм шиг, болих ч гээд байгаа юм шиг Эх орны ч билүү, Эрдэнийн ч билүү хувь хишгээ агаарын бохирдлыг бууруулахад зарцуулбал яасан юм бэ? Ингэвэл Улаанбаатарынханд ногдох энэ хувь хишиг  иргэндээ өгөх өнөөх олон хувилбарынх нь нэг болж, нийслэлчүүдийн эрүүл мэндэд  зарцуулагдаж байгаа хэрэг бус уу. Цаана чинь цахилгаан машин гарч, ирэх жилээс Хонгконгод нийтийн хэрэгцээнд худалдаалж эхлэх гэж байна. Тэгвэл ийм машин оруулж ирэхэд энэ мөнгөө зарцуулсан ч яадаг юм. Бас 2012 он болж хууль хэрэгжиж эхлэхийг хүлээлгүй "Цахилгаан тээвэр" компанийхны хийгээд угсраад байгаа агаар бохирдуулдаггүй тээврийн хэрэгслийг олноор нь үйлдвэрлэхэд зарцуулсан ч яадаг юм. Монгол хүн цэлмэг тэнгэртэй байж тунгалаг агаар амьсгалах эрхгүй гэж үү?

Ш.Эрдэнэчимэг
Төрөл: Нийтлэл | Нэмсэн: holboo (2009/11/05) | Зохиогч: Ш.Эрдэнэчимэг
Үзсэн: 2483 | Сэтгэгдэл: 1 | Үнэлгээ: 0.0/0 |
Нийт сэтгэгдэл: 0
Зөвхөн бүртгэлтэй гишүүд сэтгэгдэл бичих эрхтэй.
[ Бүртгүүлэх | Нэвтрэх ]
Хэрэглэгчийн Булан
Тавтай морил Зочин

Манай баннер


Манай баннераа код:
Шинэ видео
Найз сайтууд
Статистик

Сүлжээнд нийт: 1
Зочид: 1
Гишүүд: 0
Section categories
Нийтлэл [4]
Section categories
Нийтлэл [4]

Holboos Team © 2024
Free counter and web stats Tsahim.net Topsites List